You need to enable JavaScript to run this app.
logo.img



“Мобинет” ХХК & Кевико” ХХК

“Мобинет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг“, Кевико” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Анхбаяр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Ингэснээр шилэн кабел хараахан нэвтрээгүй Улаанбаатар хотын алслагдсан бүс нутгийн иргэдэд Телевиз болон Өрхийн Wi-Fi интернэт ХОСОЛСОН үйлчилгээг авах онцгой боломж нээгдэж байна.


Өөрөөр хэлбэл уламжлалт сууцад амьдардаг иргэд өндөр хурдны интернэт болон шинэ үеийн телевизийн хамтарсан үйлчилгээг цаг алдалгүй ашиглан, сувгийн үйлчилгээ авах,  телевизээ нөхөж, ухрааж үзэх боломжтой болох юм.


“Мобинет” компанийн зүгээс хэрэглэгчдэдээ “VOO”- буюу шинэ үеийн телевиз, видео стрийминг үйлчилгээгээ санал болгож байна. VOO үйлчилгээ нь сард НЭГ удаа сонгосон багцынхаа төлбөрийг төлөөд л нэмэлт төлбөргүй, телевизийн сувгууд, видео контентуудыг хүлээн авах боломжтой байдгаараа онцлогтой.


Харин “Кевико” ХХК-ийн хувьд өнгөрсөн 2020  оноос эхлэн технологийн томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд сүлжээнийхээ хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлэн, цоо шинэ, чанартай  үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тэгвэл иргэд, энэхүү хоёр үйлчилгээг нэг дор, төлбөрийн ашигтай нөхцөлөөр хэрэглэх боломж ийнхүү нээлттэй боллоо.