You need to enable JavaScript to run this app.
logo.img



Монголд анх удаа OTT үйлчилгээг баталгаажууллаа

Мобинет компани нь VOO үйлчилгээгээрээ дамжуулан олон сувгийн үйлчилгээг интернэтээр дамжуулан хүргэх албан ёсны тусгай зөвшөөрлөө хүлээн авлаа. Ингэснээр VOO үйлчилгээний хэрэглэгч хаанаас ч интернэт ашиглан Монголын өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгуудыг VOO-гээр дамжуулан өндөр чанартайгаар үзэх боломжтой болж байна.

VOO үйлчилгээ өмнө нь Монгол HD, MNB, MNB World, Боловсрол, UBS, Asian Box, C1, Dream TV, Central TV, MN25, Moviebox, Bloomberg TV Mongolia, NTV, TV5, TV9, VTV, Star TV сувгийг дамжуулж байсан бол 2021.11.01-нээс эхлэн өргөн нэвтрүүлгийн 10 суваг VOO-д үе шаттайгаар нэгдэж, илүү олон сувгийн сонголттой боллоо.

OTT буюу интернэтэд суурилсан телевизийн олон суваг, видео контент дамжуулах үйлчилгээ Монголд анх удаа албан ёсоор баталгаажиж байгаа баярт үйл явдлыг тохиолдуулан бид өргөн нэвтрүүлгийн ТВ үйлчилгээний хураамжийг хэрэглэгч таны өмнөөс төлж бэлэг барьж байна.

Тодруулбал, VOO-гийн хэрэглэгч та 2022.09.30-ныг дуустал ТВ үйлчилгээний сар тутмын хураамж болох 2500₮-ийг төлөхгүйгээр үйлчилгээгээ ашиглаарай.

VOO үйлчилгээ ямар давуу талтай вэ?

  • VOO-г үзэхэд зөвхөн интернэт байхад л хангалттай.

VOO-г үзэхийн тулд хэрэглэгч тусгай кабелийн шугам татуулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, интернэттэй л бол гэр, зуслан, хөдөө, хот, гадаад, дотоод ялгаагүй хүссэн газраасаа VOO санд байршуулсан кино, видео контент, Монголын ТВ сувгуудыг үзэж чадна.

  • Хязгааргүй үз

Өөрт тохирсон багцаа сонгоод VOO-гийн кино, видео контентыг нэмэлт төлбөр төлөхгүйгээр үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл та сардаа 1 удаа төлбөр төлөөд л хүссэн бүх контентоо хязгааргүй үзнэ.

  • ТВ сувгуудыг 96 цаг хүртэл ухрааж, нөхөж үзэх үйлчилгээ

Mongol TV, Asianbox, Moviebox зэрэг VOO дээр гардаг бүх сувгийг 96 цагийн турш ухрааж нөхөж үзэх боломжтой.

  • Зөвхөн VOO видео санд байрлах VOO ORIGINALS контент

Монголын шинэ, шилдэг уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн кино, хөгжим, шоу энтертайнмент төрлийн оригинал контентуудыг зөвхөн VOO ORIGINALS-оос үзэх боломжтой.

  • VOO төхөөрөмжийг ашиглан зурагтаа ухаалаг болгоорой.

VOO төхөөрөмжийг залгаснаар энгийн зурагт ч ухаалаг болно. Ингэснээр дуу хоолойгоороо Youtube-ээс хайлт хийж, телевизээсээ Google PlayStore-т хандан хүссэн апп болон тоглоомоо суулгаад ашиглах боломж танд бий.

  • Хүссэн төхөөрөмжөөрөө үзэх боломж

Та VOO-г гар утас, телевиз, таблет зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглан үзэхээс гадна үзэж буй контентоо өөр төхөөрөмжөөс шууд үргэлжлүүлж болдгоороо давуу талтай. Мөн төхөөрөмж авахгүйгээр телевиз дээрээ VOO апп суулгаад л үйлчилгээгээ ашиглаж болно.