You need to enable JavaScript to run this app.
logo.img



DIGITAL NATION 2021

Xарилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шилдгүүд, шинэ тоглогчид, дэвшилтэт стартапуудыг нэгэн дор цуглуулдаг ICT Expo арга хэмжээ энэ жил “Digital Nation 2021” нэрийн дор маш өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна. Мобиком Корпораци нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх хиймэл нуурын зүүн талд хоёр давхар үзэсгэлэнгийн танхимаа босгосон бөгөөд дижитал амьдралын хэв маягийг хүрэлцэн ирсэн зочдодоо танилцуулж байлаа. Та Мобикомын үзэсгэлэнгийн танхимд зочилсноор Монголын хамгийн анхны 5G сүлжээний туршилтыг өөрийн биеэр мэдэрч, MonPay апликейшнаар захиалсан ROC-ын халуун кофег амтлангаа зөөлөн буйданд тухалж, VOO original бүтээлүүдийг шимтэн үзэх боломжтой.
Ингээд аяллаа эхлүүлцгээе.
Үзэсгэлэнгийн танхимаар ороход хамгийн түрүүнд MonPay-ийн экосистемийг харуулсан газрын зураг таныг угтан авна. Энэхүү газрын зураг дээр MonPay апликейшнаар авч болох бүх төрлийн үйлчилгээнүүдийг сонирхолтойгоор дүрсэлжээ. Та газрын зураг доторх 3 даалгаврыг биелүүлээд 5000₮-ийн купон, Өргөө кино театрын 10’000₮-ийн ваучер, 6GB датанаас аль нэгийг нь сонгон бэлгэнд аваарай. Мөн MonPay апликейшнаараа төлбөрөө төлөөд Roc Caffeine Bar-ын кофег 30-40%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтойг дуулгая.