Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК нь 2019 онд Нийгэмд хамтын үнэ цэн бүтээх бодлогоо шинэчлэн баталсан. Энэхүү бодлогын хүрээнд 2019-2021 оны Компанийн нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2014 оноос хойш хэрэгжүүлж байна. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улсын алслагдсан бүс нутгийн сумын сургуулиудад сурч, амьдарч буй хүүхдүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг томоохон хот, суурин газрын орчин нөхцөлтэй дүйцүүлэх, сурагчдын дунд гардаг элдэв халдварт өвчний тархалтыг бууруулах, эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд мөн хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын үйлчилгээг харилцаа холбооны техник технологийг ашиглан хүргэхэд оршиж байгаа юм. Мөн сурагчдын суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хүмүүжил соёлын чухал нөлөөтэй болохыг Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн тусламжийн утас 108” болон “Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж” төсөл, “Хүүхэд бүрд цэвэр ус” төслүүдийн үр дүнгээс харах боломжтой билээ. Харин 2019-2020 онд нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлийг нэмж тодорхойлсон юм. Энэхүү чиглэлийн хүрээнд Мобикомын үндсэн салбаруудыг шат дараатайгаар бүх иргэдэд ээлтэй орчинтой болгон тохижуулах ба үүнд хүртээмжтэй ариун цэврийн өрөө болон хөхүүл өрөө, тусгай зориулалтын автомашины зогcоол зэрэг багтсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор 2222 “Хэрэглэгчийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах боломжоор хангах зэрэг ажлуудыг хийсэн.