You need to enable JavaScript to run this app.
logo.img



Мобинет Wi-Fi үйлчилгээ

Мобикомын бүх төрлийн дата багц идэвхжүүлсэн мөн Миний Моби дата багцтай хэрэглэгчид багцын хүчинтэй хугацаанд Улаанбаатар хот, хөдөө, орон нутгийн сонгогдсон ЕБС, ИДС, Улсын эмнэлэг болон худалдааны төвүүдэд байрлах Мобинет Wi-Fi үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах бол Мобикомын дата багцгүй хэрэглэгчид өдөр бүр 1 цаг үнэгүй ашиглах боломжтой.

Үйлчилгээний багцууд

Дата багцын нөхцөл

Бүх операторын хэрэглэгч Wi-Fi дата багцыг дараах сувгуудаар худалдан авах боломжтой

  •           Мобикомын гэрээт борлуулагч, Агент   
  •           MonPay апликейшн      
  •           Онлайн салбараар авах бол ЭНД дарна уу
Preview
Preview
Үйлчилгээний нөхцөл

Wi-Fi сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:  

  • Та Мобикомын дата багцтай байх шаардлагатай 
  • Таны интернэтэд холбогдох төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет) Wi-Fi дэмждэг байх
  • Таны төхөөрөмжийн утасгүй сүлжээний хайлтад mobinet Wi-Fi гэж орж ирсэн тохиолдолд нэвтрэх хуудас руу холбогдоно
  • Нэвтрэх код 12345678 байна

  • Алхам 1: Wi-Fi сүлжээнд холбогдох
   

Хэрэглэгч Wi-Fi бүсэд төхөөрөмжийнхөө холболтыг идэвхжүүлэн холбогдоход wifizone.mobinet.mn хуудас руу автоматаар нэвтэрнэ.

Алхам 2: Нэвтрэх эрх авах

Нэвтрэх эрх авах товчийг дарсны дараа Мобикомын дата багцтай хэрэглэгч, Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх авах гэсэн 2 сонголт гарч ирнэ.

  • Мобикомын дата багцтай хэрэглэгч: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаараа оруулан “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ. 
  • Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаар, и-мэйл хаягаа оруулан “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.

Алхам 3: Үйлчилгээнд нэвтрэн интернэт ашиглах

  • Хүлээн авсан нууц дугаараар нэвтрэн орсноор Мобинет Wi-Fi утасгүй интернэтийг ашиглах боломжтой. Нууц үг сэргээх болон нууц үгээ солих, хамрах хүрээ зэрэг нэмэлт үйлдлүүдийг wifizone.mobinet.mn-с авах боломжтой. 
Preview
Preview
Сүлжээ шалгах

Та Мобинет Wi-Fi үйлчилгээний сүлжээ нэвтэрсэн газруудын байршлыг шалгахыг хүсвэл ЭНД дарна уу.


Preview
Preview