Олон салбартай албан байгууллагын төвийг салбар нэгжүүдтэй нь онлайн сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжийг VPN үйлчилгээ олгодог.
Салбар хоорондын онлайн холболт
Монгол улсын бүхий л арилжааны банк, сүлжээ дэлгүүрүүд, шатахуун түгээх станцууд Мобинет ХХК-ийн энэхүү үйлчилгээг ашиглан салбар хоорондоо мэдээлэл дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай үйлчилгээ хүргэж байна.
Үндэстэн дамнасан корпораци, Олон улсын байгууллага, Элчин сайдын яам зэрэг гадаад улсад салбар, нэгж нь байрладаг байгууллагын хэрэглэгчдэдээ “Олон улс дамнасан түрээсийн шугам” /IPLC/ үйлчилгээгээ санал болгож байна. Бид гадаадын харилцагч түнш болон өргөн уудам сүлжээгээ түшиглэн танд дэлхийн аль ч улс оронд байгаа салбар нэгжүүдтэйгээ 24 цагийн турш найдвартай, өндөр хурдны сүлжээгээр холбогдох боломжийг олгож байна.