Одоогийн бидний ашиглаж байгаа суурин холбоо нь байгууллагын харилцаа холбооны шийдлийг төдийлөн бүрэн хангаж чаддаггүй бөгөөд зардал, үр ашиг, ажилчдын бүтээмж болоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж болохуйц дараах бэрхшээлүүдтэй тулгардаг. Үүнд:
- Өөрийн байгууллагын брэнд дугаарыг өөр байршил дахь салбар нэгжүүдэд ашиглах боломжгүй
- IT болон харилцаа холбооны хязгаарлагдмал хүний нөөцтэй
- Суурин холбооны хэрэглээний зардал өндөртэй
- PBX болон суурин утсан хөрөнгө оруулалт шаардлагатай
- Гадуур ажилтай ажилтнуудын хувьд харилцагчийн дуудлагыг алддаг
Mobile Office үйлчилгээг ашигласнаар:
- Ажлын бүтээмжийг дээшлүүлнэ
- Суурин холбооны зардлыг бууруулна
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
- Байгууллагын харилцаа холбооны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой
- Байгууллагын брэнд дугаарыг байршлаас үл хамааран ашиглах боломжтой
- Ажлын утасны дугаарт ирсэн дуудлагыг гар утсандаа хүлээн авах боломжтой
- Ажилтнууд хоорондоо болон харилцагчидтайгаа байнгын холбоотой байх боломжийг олгоно
- Mobile Office апликейшныг ашиглахад дата үйлчилгээний төлбөр 0₮ байна