You need to enable JavaScript to run this app.
logo.img



Газарзүйн нөөц дата төв

 Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн зогсолтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах асуудал тулгардаг. Эдгээр хүчин зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байна, таны бизнес эрсдэлээс төдий чинээ хол байдаг.

2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараагаар дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, үндсэн дата төвөөсөө 160-1600 км зайд буюу газарзүйн хувьд алслагдмал хоёрдогч дата төв дээр байгууллагын мэдээллээ зэрэг байршуулдаг болжээ. 

Apple болон Google Корпорациуд нөөц дата төвөө орон нутгийн бүсэд, харин Microsoft компани газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан байна. Ийнхүү олон улсын жишигт байгууллага бүр газарзүйн нөөц дата төв байгуулах эсвэл олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний дата төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээллээ найдвартай газарт байршуулдаг болоод байна. 

Улаанбаатараас 226 км зайд Дархан хотод газар хөдлөлтийн идэвхжилт хамгийн бага байршилд байрлах Газарзүйн нөөц дата төвийн барилга нь энгийн барилгатай харьцуулахад шалны даац, арматурын чанарын үзүүлэлт нь илүү бат бөх бөгөөд манай улсын топ аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдээллийн төхөөрөмжүүдийг байршуулан амжилттай хамтран ажиллаж байна.


Дата төвийн шийдлийн хувьд дараах зүйлсээр онцлог байж чадсан:  

Цахилгаан тэжээлийн "систем+систем" (2N) схем 
Шууд бус Free-cooling технологитой усан хөргөлтийн систем
Хүйтэн, халуун агаарын урсгалыг тусгаарласан шийдэл 
Монголд цор ганц байгаа олон улсын стандартын Газарзүйн нөөц дата төвтэй хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдоно уу.