You need to enable JavaScript to run this app.
logo.img



БайгууллагаБидний тухай

Бидний тухай

 

Эрхэм зорилго

Бид, Мобиком групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжиж, хэрэглэгчид, түншүүдтэйгээ сэтгэлд хоногшсон дурсамжуудыг хамтдаа бүтээж, бизнесийн шинэлэг арга барилаар итгэл дүүрэн, тэгш нийгмийг цогцлоох үйлсийг манлайлна.

Алсын хараа

Бид тасралтгүй шинэчлэлээр хамтын үнэ цэнийг бүтээж, хүн бүрийн ИТГЭЛТ ХАМТРАГЧ байх болно.

Үнэт зүйлс

Бид шударга, ёс зүйтэй байна.

  • Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, түүнд харш аливаа үйлдэл, зан харилцааг тэвчихгүй бөгөөд хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ хариуцлагаа бүрэн хүлээнэ.
  • Бид үүрэг, хариуцлагадаа эзэн байж, алдаа дутагдлаа бусдад тохохгүй, нуухгүйгээр хамтран ажиллагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж ажиллана.
  • Бид нээлттэй байж өөрсдөдөө болон бусдад шударга хандана.


Бид шинийг эрэлхийлэгч байна.

  • Бид шинэ санаа, шинэ арга барил, шинэ техник технологийг эерэгээр хүлээн авч, ажиллах хэв маягаа байнга шинэчилж, сайжруулна.
  • Бид өөрсдийн бүтээлч зан чанараа нээн илрүүлэх, хөгжүүлэх боломжийг байнга эрэлхийлнэ.
  • Бид хамт олноороо тасралтгүй суралцагч байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, урам зориг өгнө.
  • Бид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэгч бус өөрсдөө санаачлагч байна.


Бид бусдыг ойлгож, хүндэлнэ.
  • Бид хамтран ажиллагчид, хэрэглэгчид, түншүүдийнхээ бодол, сэтгэл, мэдрэмжийг ойлгон ажиллана.
  • Бид бусдын үзэл бодлыг байнга хүндэтгэж, зөвхөн өөрийн өнцгөөс тулгах бус бусдын өнцгөөс аливааг харж, хамтарна.


Бид өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, хэрэгжүүлнэ.
  • Бид хувьсан өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд даруй дасан зохицож, хурдтай хариу арга хэмжээ авна.
  • Бид өөрчлөлтийг хөгжих боломж хэмээн хүлээн авч эерэг өсөлтийг бий болгодог хамт олон байна.

Хөгжлийн түүх туршлага

2001
2002
2004
2006
2007
2009
2011
2013
2016
2018
2019
2020