Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж
эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн
зогсолтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах асуудал тулгардаг. Эдгээр хүчин
зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд
мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байна, таны бизнес
эрсдэлээс төдий чинээ хол байдаг.