You need to enable JavaScript to run this app.
logo.img



STARLINK

Мобинет нь Монгол орон даяар байгууллагад зориулсан интернэт, дата төв, үүлэн технологи, сүлжээ, аюулгүй байдал болон орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилтэт бүх төрлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудаараа дамжуулан хүргэдэг билээ. Бид цаг үетэйгээ байнга хөл нийлүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт, чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад STARLINK-тай хамтран ажиллаж харилцаа холбооны дэд бүтэцгүй бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг харилцагч, түншүүддээ зориулан хаана ч ашиглах боломжтой, өндөр хурдтай, бага хоцрогдолтой сансрын холбооны үйлчилгээг албан ёсоор хүргэж байгааг дуулгахад таатай байна. STARLINK-н албан ёсны үйлдвэрийн баталгаат төхөөрөмжийн захиалга, үйлчилгээний нөхцөл болон бусад мэдээлэл авахыг хүсвэл info@mobinet.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Манай мэргэжлийн баг танд туслахад үргэлж бэлэн байх болно.