You need to enable JavaScript to run this app.
logo.img



Мобайл оффис үйлчилгээ

Өнөөдөр бид "new normal" буюу шинэ эгэлд дасан зохицох зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Өмнө нь бид зарим тохиолдолд аливаа үйлчилгээг авахдаа заавал биеэр очиж, гарт баригдах зүйл авч байж сая л нэг юм үйлчилгээ авсан юм шиг болдог байв. Харин цар тахлаас улбаалан аль болох зайнаас үйлчилгээ авч байхыг эрхэмлэх болжээ. 

Албан байгууллагын хувьд алсын зайнаас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нь хөл хорионы үеийн хамгийн том сорилт байсан гэхэд хилсдэхгүй. Тэдний хувьд хэрэглэгч болон ажилчид хоорондоо харилцах харилцаа холбооны шийдлийг зардал багатайгаар шийдэх нь чухал юм. Тиймээс өнөөдөр бид энэ асуудлыг маш хялбараар шийдэх боломжийг олгодог мобайл оффис үйлчилгээг онцолж, гар утасны дуудлагын үйлчилгээг тайлбарлан бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулж байна.

ГАР УТАСНЫ ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дэлхий даяар сая сая компаниуд үйлчлүүлэгчдийн дуудлагад хариулах, худалдан авагчдад бүтээгдэхүүнээ борлуулахын тулд гар утасны дуудлагын үйлчилгээг ашигладаг аж. Уг үйлчилгээг түлхүү эмнэлэг, автомашин, харилцаа холбоо, банк санхүү, нийтийн үйлчилгээ, аялал жуулчлал, бизнесийн салбарын байгууллагууд авдаг дүр зураг бий.

Oberlo-ийн гаргасан “2021 онд харилцаа үйлчилгээний талаарх таны мэдэх ёстой 10 статистик” нийтлэлд америкчуудын 76 хувь нь бусад сувгаас илүүтэй гар утасны дуудлагын үйлчилгээг илүүд үзсэн хэвээр байна гэжээ. Учир нь үйлчлүүлэгчид бодит хүнтэй харилцах харилцааг илүүд үздэгтэй холбоотой. Мөн цар тахал, хөл хорионы улмаас албан байгууллагууд болон үйлчлүүлэгчдийн гар утасны дуудлагын үйлчилгээ ашиглах хэрэгцээ урьд өмнөхөөсөө хавьгүй ихээр нэмэгдсээр байгаа аж.

Гэвч бидний одоогийн ашиглаж байгаа суурин холбоо нь байгууллагын харилцаа холбооны шийдлийг төдийлөн бүрэн хангаж чаддаггүй бөгөөд зардал, үр ашиг, ажилчдын бүтээмж болоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлөхүйц бэрхшээлүүдтэй хэвээр л байна.
Тухайлбал:

  • Байгууллагынхаа брэнд дугаарыг өөр байршил дахь салбар нэгжүүдэд ашиглах боломжгүй.
  • IT болон харилцаа холбооны хязгаарлагдмал хүний нөөцтэй.
  • Суурин холбооны хэрэглээний зардал өндөртэй.
  • IP-PBX болон суурин утас худалдан авах хөрөнгө оруулалт шаардлагатай.
  • Гадуур ажилтай ажилтнуудын хувьд харилцагчийн дуудлагыг алддаг гэх мэт сөрөг үр дагаврыг дагуулсаар байдаг аж.


ШИЙДЭЛ НЬ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Олон салбар нэгж бүхий байгууллагууд гэлтгүй борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг бүх л байгууллагын хувьд хэрэглэгчидтэй болоод ажилчидтайгаа цаг алдалгүй холбогддог байх нь тун чухал. Энэ асуудлыг шийдэн үйл ажиллагаагаа үр дүнтэй, оновчтой болгох нэг шийдэл нь Мобайл оффис үйлчилгээ юм.

Мобинетийн санал болгож буй Мобайл оффис үйлчилгээ нь байгууллагын харилцаа холбооны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгох бөгөөд үүрэн болон суурин утаснаас ирсэн дуудлагыг нэг дор хүлээн авах, оффистоо байхгүй байсан ч суурин утсаа гар утсанд шилжүүлэх боломжтой орчин үеийн технологид суурилжээ.

Энэхүү үйлчилгээг Android, iOS, Windows, Mac үйлдлийн системтэй суурин, зөөврийн бүх төрлийн компьютер болон гар утсан дээр ашиглах боломжтойгоороо онцлог. Байршил үл хамаарахгүйгээр, бага зардлаар, баталгаатай, найдвартай цогц үйлчилгээг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн аж ахуйн нэгж олон байгаа аж. 

ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН СЭТГЭГДЭЛ 


Эx сурвалж: https://unread.today/c/techworm-mobile-office