You need to enable JavaScript to run this app.
logo.img



БИЗНЕС ИНТЕРНЭТ

Хурдны өргөн сонголттой интернэтийн үйлчилгээг - Мобинетээс Монголдоо хамгийн өргөн сүлжээтэй, олон жилийн туршлагатай Мобинет ХХК нь албан байгууллагууд болон хувь хүмүүст Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан шилэн кабелийн дэд бүтцээрээ дамжуулан хурдны өргөн сонголттойгоор найдвартай өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, бизнес эрхлэгчдэдээ зориулан Монгол дотроо хурдны хязгаарлалтгүй интернэтийг ашиглах боломжийг олгодог.

 

Аливаа бизнесийн амжилтанд гол нөлөөлөх хүчин зүйл бол хурд буюу танай байгууллагын үйл ажиллагаа ямар ч чирэгдэлгүй хоорондоо болон хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагчидтайгаа холбогдох боломжтой, өөрсдийн дотоод үйл ажиллагааг ч хамгийн өндөр хурдны сүлжээг ашиглан явуулдаг байх шаардлага хэдийн бий болоод байна. Тиймээс тус компанийн зүгээс Business Value, Business Premiun үйлчилгээний багцуудыг санал болгож байгаа бөгөөд Business Premiun, багцын аль нэгийг нь сонгосноор та Монгол дотроо хурдны хязгаарлалтгүйгээр интернэтийн үйлчилгээг авах боломжтой болно. Мөн Мобинетийн бизнес интернэтийн үйлчилгээ нь дараах давуу талуудтайг онцлох нь зүйтэй: - Сүлжээний найдвартай дэд бүтэцтэй - Интернэтийн урсгалын хяналт, удирдлагатай - Харилцагч хариуцсан менежертэй - Монголд байршдаг веб сайтууд руу хурдны хязгааргүй нэвтрэх боломжтой гэх мэт олон зүйлс дурдаж болохоос хамгийн чухал давуу тал бол Мобинет ХХК-ийн интернэтийн үйлчилгээ нь Ази, Европ, Америк тивүүд рүү нөөц гарцтай бөгөөд хандалт, хэрэглээ болон цагийн ямар нэг хязгаарлалтгүй юм.

                           

Мөн хэрэглэгчдийн интернэт хэрэглээний хамгийн их хувийг эзэлдэг Microsoft, Google болон Facebook компаниудын Хонконг дахь үндсэн сүлжээнд шууд (Direct peering) холболттойгоороо давуу талтай. Таны бизнес хаана ч байрладаг бай, та өдөр тутамдаа тасалдалгүй, хурдны хязгаарлалалтгүй, хамгийн сайн чанарын интернэтийн үйлчилгээг авахыг хүсвэл яг одоо Мобинетийн 2288 лавлах дугаарт холбогдон захиалгаа өгөөрэй.