You need to enable JavaScript to run this app.
logo.img



COP17: Дэд бүтцийг Мобинет ХХК байгууллаа

 

Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай өндөрлөлөө. 190 гаруй орны төлөөлөгч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төвлөрч буй хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэдээлэл холбооны сүлжээ нэн чухал.

Нэг секундийн тасалдал ч олон улсын хэвлэлийн шууд дамжуулалт, дипломат уулзалт, цахим бүртгэл, орчуулгын систем, аюулгүй байдлын ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй.

Уг өндөр хариуцлагатай ажлыг мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани Мобинет ХХК гүйцэтгэн хурлын талбайн утастай, утасгүй сүлжээ, интернетийн үндсэн болон нөөц дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын системийг цогцоор нь байгуулжээ.

Тэд цэнхэр бүсэд 10Gbps өндөр хурдны интернет сүлжээг 270 орчим төхөөрөмжийн хамт суурилуулжээ. 

COP17 зохион байгуулагдсан цогцолбор нэгэн зэрэг 10,000-15,000 хүн хүлээн авах хүчин чадалтай. Оргил ачааллын үед 25,000 гаруй төхөөрөмж сүлжээнд зэрэг холбогдох тооцоололтой. COP17: Дэлхийн 190 орны төлөөлөгчдийг холбосон харилцаа холбооны дэд бүтцийг Мобинет ХХК байгууллаа

Нийт төслийн хугацаанд цэнхэр бүсэд 20,000 хүн, ногоон бүсэд 85,000 хүн сүлжээнд нэвтэрчээ.

 

Уг төсөлт ажлын талаар Мобинетийн шийдлийн инженер А.Золбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Төсөл зургаадугаар сарын 21-нээс эхэлсэн. Бид COP17 бага хурлыг интернетийн сүлжээнд холбох ажлыг сар хүрэхгүй хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.  

Манай инженерүүдийн байгуулсан сүлжээ нэг агшинд 60 мянга хүртэлх хэрэглэгчийг хүлээн авах хүчин чадалтай.

Бага хурлын үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд дамжуулалт, олон улсын хуралдаан, цахим бүртгэл, видео конференц, орчуулгын системүүд тасралтгүй ажиллах шаардлагатай.

Иймд бид, 10Gbps үндсэн интернет урсгалыг нөөц 10Gbps интернет урсгалын хамтаар зохион байгуулсан.

Мобиком Корпорац мөн хурлын үеэр зочид төлөөлөгчид болон тухайн орчны үүрэн холбооны сүлжээний хэвийн ажиллагааг хэвийн хангах зорилгоор хурлын талбайд 5G сүлжээний гурван шинэ дэд станцыг байгуулсан. Ингэснээр Монгол улсад ашиглагдаж буй хамгийн өндөр хурдны цахим холболтыг хүргэх боломжтой болсон.

Энэхүү сүлжээ нь шууд дамжуулалт, өндөр нягтаршилтай видео контент үйлдвэрлэл, олон улсын хэвлэл мэдээллийн ажиллагаа, үүлэн технологид суурилсан үйлчилгээ, цахим оффисын орчин, видео хурлын системүүдийг бүрэн дэмжсэн.

Цэнхэр бүс дэх байгууламжууд интернетийн хоёр урсгалтай. Нэг сүлжээ унахад нөгөө сүлжээ рүү шилжих боломжтой. Ингэснээр аливаа тасалдал, гэнэтийн гэмтэл саатлаас урьдчилан сэргийлж 100 хувийн тасалдалгүй ажиллагааг хангасан.

Интернет сүлжээ тасалдаж болохгүй, цахилгаан тасрахад төхөөрөмж унтрахгүй байх, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гэх мэт стандартыг ханган ажиллав.

 

 

Тасалдалгүй байдлыг хангах үүднээс сүлжээг 24 цагийн турш хянасан. Мөн ийм төрлийн томоохон хурал чуулганы үеэр зарим тохиолдолд үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор санаатай сүлжээний халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд гарах магадлалтай байдаг.

Үүнээс сэргийлэхээр нийт интернетийн урсгалыг МобиКом корпорацын Мэдээллийн Аюулгүй байдлын хяналтын төв мөн 24 цагийн турш хянаж, болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Манай 50 гаруй инженерүүд богино хугацаанд дараах дэд бүтцийг байгуулжээ.

  • 56км Cat6 ангиллын өндөр хурдны дотоод сүлжээний кабелын дэд бүтэц хийж
  • 600 орчим мэдээллийн цэгүүдэд 230 дотоод орчны, 40 гаруй гадаад орчны хэт олон хэрэглэгч холбогдох зориулалттай өндөр чадлын WiFi төхөөрөмжүүд,
  • 22 холбооны зогсуур буюу дунд хэмжээний дата төв
  • Төв удирдлагын систем, хандалтын удирдлага, аюулгүй байдлын цогц шийдлийг нэвтрүүлсэн.

НҮБ-ын үйл ажиллагааг утасгүй болон утастай интернет сүлжээгээр хангаж байна. Өдөр тутамд сүлжээний аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг НҮБ-тай хуралдаж COP17 бага хурлыг асуудалгүй зохион байгуулах үүрэг хүлээж байна” гэв.

Бага хурлын хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологи болох Wi-Fi 7-г ашигласан гэнэ. Ингэснээр интернетийн сүлжээг хурдны алдагдалгүйгээр, нарийвчлалтайгаар дамжуулах боломж бүрдсэн байна.

Мөн BlueZone буюу төрийн болон дипломат төлөөлөгчдийн бүсэд байрласан 78 орны павильон, төлөөлөгчийн газруудыг тус бүр бие даасан сүлжээ болон утастай интернет сүлжээгээр хангажээ.