You need to enable JavaScript to run this app.
logo.img



ӨРХИЙН ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР САЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Мобинет ХХК нь хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ өөрийн хэрэгцээнд тохируулан уян хатан ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үйлчилгээний нөхцөлдөө шинэчлэлт хийж байна.

Өрхийн интернэт үйлчилгээний хугацаатай болон хугацаагүй гэрээтэй хэрэглэгчид үйлчилгээгээ 1–6 сарын хугацаагаар түр салгах боломжтой болно.

Төхөөрөмжийн нөхцөлөөс хамааран дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд:

  • Төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан хэрэглэгч: Үйлчилгээг түр салгасан хугацаанд үйлчилгээний суурь хураамж төлөхгүй бөгөөд гэрээний хугацаа түр салгасан хугацаатай тэнцэх хугацаагаар сунгагдана. Жишээлбэл, 2 сарын хугацаагаар түр салгасан тохиолдолд гэрээний хугацаа 2 сараар сунгагдана.
  • Төхөөрөмж зээлээр худалдан авсан хэрэглэгч: Үйлчилгээг түр салгасан хугацаанд үйлчилгээний суурь хураамж төлөхгүй бөгөөд төхөөрөмжийн зээлийн сар бүрийн төлөлтийг гэрээний дагуу үргэлжлүүлэн төлнө.

Үйлчилгээг 1900-2222 (төлбөртэй) дугаар болон Мобикомын үндсэн гэрээт салбаруудаар авах боломжтой.



Анхааруулга: 

  • Төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан хэрэглэгчийн хувьд үйлчилгээг түр салгасан хугацаагаар гэрээний хугацаа сунгагдахыг анхаарна уу.
  • Төхөөрөмжийг зээлээр худалдан авсан хэрэглэгч түр салгасан хугацаанд үйлчилгээний суурь хураамж төлөхгүй боловч лизингийн сар бүрийн төлөлтийг гэрээний дагуу үргэлжлүүлэн төлнө.
  • Гэрээний хугацаанд сарын суурь хураамжийн хөнгөлөлт эдэлж буй хэрэглэгч сарын суурь хөнгөлөх урамшууллын хугацаа дууссаны дараа түр салгах үйлчилгээ авах боломжтой.